Баян-Өлгий аймагт цахим үнэмлэхний сургалт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт цахим үнэмлэхний сургалт болжээ

Энэ сараас иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажил эхлэхтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс сумдын иргэний бүртгэлийн ажилтнууд, болон сумдын ЗДТГ-ын дарга нарыг хамруулсан “Иргэний үнэмлэхний бүртгэл хөтлөх, мэдээлэл оруулах, олгох” талаарх 3 хонгийн сургалт семинарыг аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа. Энэ сургалтаар иргэний цахим үнэмлэхийг олгохтой холбогдуулан уг үнэмлэхийн шинэчлэлт, олголт, түүний тухай нэгдсэн ойлголт, загвар нууцлал, тодорхойлолт хийгээд цахим үнэмлэхийн бүртгэл хөтлөлт, мэдээлэл оруулах журам зэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийжээ. Эл цахим үнэмлэхийг ашигласнаар тухайн иргэний үндсэн мэдээллийг авч болохоос гадна сонгуульд оролцсон, татвар төлсөн,  цэргийн алба хаасан зэрэг мэдээллийг тодорхойлох боломжтой. Иймээс иргэний цахим үнэмлэхтэй болсноор Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн суурь болж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах хялбаршуулах ач холбогдолтой” гэсэн мэдээллийг өгчээ. Иргэн бүрийг цахим үнэмлэхтэй болгоход ойролцоогоор нэг жилийн хугацаа шаардагдах аж.    

                                                                                                                       Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж