-Хийн баллон задарсан тухай шинжээчийн дүгнэлт ямар гарсан юм бол?
-Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас тус хийн баллон задарч хий алдсантай холбоотой шинжээчийн дүгнэлт гаргаж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан байгаа. Тэрхүү хүсэлтийн дагуу ажлын хэсэг ажиллаад, шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр бол “Хийн баллон маань өөрөө ямар учраас задарчихсан юм бэ. Задрах ямар тохиолдол байдаг юм бэ, ямар дүрэм журмын заалт зөрчөөд байгаа талаар асуулт тавигдсан. Ингээд бид газар дээр очоод баримт материал, мөрдөгдөж байгаа эрх зүйн заалтууд дээр тулгуурлан дүгнэлт гаргасан.
-Шинжээчийн дүгнэлт юу гэж гарав. Хэнийх нь буруутай үйл ажиллагаанаас болж хийн баллон дэлбэрсэн юм бэ?
-Бид зөвхөн техникийн талаас нь шинжилж дүгнэлтээ гаргасан. “Яагаад задрах болов, задрах магадлал хэр их байдаг юм” гээд л 15 асуултад зөвхөн техник талаас нь дүгнэлт хийсэн болохоос хэнийх нь буруугаас хийн баллон задарсан тухай шинжилж дүгнэлтээ гаргаагүй. Харин буруутай этгээдийг тогтоох ажлыг шүүх, цагдаагийн байгууллага шийдэх байх. Ямар ч байсан эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа юм байна лээ.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин