Дэлхийн банкны Ерөнхийлөгчид Хиллари Клинтон өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны Ерөнхийлөгчид Хиллари Клинтон өрсөлдөнө

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Роберт Зеллик албан тушаалаасаа буух болсноо мэдэгджээ. Банкны тэргүүнээр ажиллах бүрэн эрхийн таван жилийн хугацаа нь ирэх зургадугаар сарын 30-нд дуусч байгаа юм. Роберт Зелликийн тэргүүлсэн хугацаанд дэлхийн санхүүгийн ертөнцөд түүхэн үйл явдал олон тохиосон. Санхүүгийн хямралд өртсөн олон оронд Дэлхийн банк түүхэнд хамгийн их буюу 247 тэрбум ам.долларын зээл олгосон байна. Роберт Зеллик “Дэлхийн банк маань санхүүгийн чадамжтай, асуудлыг шийдэх бүрэлдэхүүнтэй байгаа тул би банкаа орхиж явахдаа санаа зовох зүйлгүй байна” хэмээн мэдэгдэв. Тэрбээр энэ албан тушаалд дахин өрсөлдөхгүйгээ мөн мэдэгдсэн байна. Харин банкны шинэ Ерөнхийлөгчид АНУ-ын Сангийн сайд асан Лоуренс Саммерс болон Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар өрсөлдөх ажээ.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж