Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид энэ оны анхны уран бүтээлийнхээ нээлтийг маргааш хийн бяцхан үзэгчдээ хүлээж авах нь ээ. Тэд энэ удаад хүүхэлдэйн театрынхаа бага тайзнаа ах дүү Гриммийн үлгэрийн цоморлогийн нэг болох “Чоно ба долоон ишиг” үлгэрийг хүргэх юм байна.
Эгдүүтэй долоон ишиг эхийгээ бэлчээрт явахад гэрээ сахин үлдэнэ. Харин хөвчийн хөх чоно тэднийг гэртээ үлдсэнийг мэдэн идэхээр арга заль хэрэглэн аргадан дуулж хүртэл үздэг шүү дээ. Ишигнүүд ховдог чонотой хэрхэн тэмцэхийг маргааш хүүхэлдэйн театрын тайзнаас 18.00 цагт очиж, сонирхоорой. “Чоно ба долоон ишиг” үлгэр амралтын өдөр бүр 18.00 цагт бяцхан үзэгчдэдээ хүрч байх нь ээ. Тасалбар нь хүүхэд 1500, том хүн 2500 төгрөгний үнэтэй юм байна.
Г.Даша