
Тус киноны гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Алтансүх, Р.Өлзийхүү, Д.Төвшинтөр, Ш.Жавхлан нар тоглосон бөгөөд Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Ц.Цэнд-Аюуш, Б.Туяа, Б.Магсар, Л.Чаминчулуун, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг болон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, Ц,Ганзориг, Д.Дэлгэрсайхан, Д.Даулетжан, Р.Адъяа, Х.Даваажав нар тогложээ. Ийнхүү кино урлагт тэр дундаа инээдмийн киноны төрөлд нэгэн шинэ түүхийг бичиж үлдээхээр долоон гавъяат маань хамтран энэхүү кинонд тоглосон байна.
А.Зул