Язгуур урлагийн хамтлагууд нэгдсэн тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Язгуур урлагийн хамтлагууд нэгдсэн тоглолт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Монгол-Язгуур урлаг" тоглолт энэ сарын 18, 19-нд зохион байгуулагдах гэж байна. Төрийн соёрхолт Д.Сосорбарамын санаачилгаар зохион байгуулагдаж буй тус тоглолтод ардын язгуур урлагийн "Алтан ураг", "Арга билэг", "Домог", "Жонон", "Хөсөгтөн" хамтлагууд оролцох юм. Өөр өөрсдийн ая дан, арга барилаар уран бүтээлээ туурвидаг тус хамтлагуудын нэгдсэн тоглолт орчин цагийн язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой аж. Уг тоглолтод нийт 40 гаруй уран бүтээлч оролцох гэнэ. Уг тоглолтын бичлэг сүүлд нь DVD болон үзэгчдийн хүртээл болох юм. Төрийн соёрхолт Д.Сосорбарам “Ардын урлагийг шинэ шатанд гаргахад уг тоглолт түлхэц өгөх нь дамжиггүй. Анх удаа энэ таван хамтлаг хамтран тоглож байгаа ч цаашид олон уран бүтээлч, хамтлагуудыг хамрах зорилготой” хэмээн онцолжээ. Сонирхуулахад тоглолтын тасалбар 25 мянган төгрөг бөгөөд нэг хамтлагийн тоглолтыг 5000-аар үзэж байгаа ч тэр мөнгөнөөсөө илүү оюуны таашаалыг олж авах гэнэ. Одоогийн байдлаар эхний өдрийн билет зарагдаж дууссан байна. Мөн "Монгол-Язгуур урлаг" тоглолтыг телевизүүдээр шууд дамжуулахгүй гэнэ. Язгуур урлагийн таван хамтлаг нь  “Алтайн магтаал”-ыг шинээр клипжүүлсэн ба энэхүү клип өнөөдрөөс цацагдаж эхэлнэ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж