Цагаан сарын барилдааны хуваарь гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Цагаан сарын барилдааны хуваарь гарлаа

МҮБХ Билгийн тооллын XVII жарны “Баясгалан” хэмээх усан луу жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарийг гаргалаа. Маргааш Монгол бөхийн өргөөнд өсвөрийн болон нийтийн монгол бөхийн шандастны барилдаан, нөгөөдөр сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчин 512 бөхийн барилдаан болно. Харин энэ сарын 20-нд аймаг, цэргийн цолтой бөхийн, уламжлал ёсоор битүүнд улс, аймгийн алдар цолтой тус бүр 256 бөхийн барилдаан болох юм.

Б.Зүчи

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж