Обамаг эхнэртээ үнэнч биш гэж сэжиглэв

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Обамаг эхнэртээ үнэнч биш гэж сэжиглэв

Америкийн “National Enquirer” сонин бяцхан материал нийтлэн Барак Обама эхнэрийнхээ араар зугаалдаг гэжээ. Сэтгүүлчдийн олсон материалаар Обамагийн нууц амраг нь түүний туслах, сенатын 2004 оны сонгуульд хамт ажилласан 35 настай Вера Бейкер (Vera Baker) гэдэг эмэгтэй гэнэ. Обама тэр хоёрыг Вашингтоны нэгэн буудалд хамт байсан гэж  “National Enquirer” бичсэн байна.
Бейкер өөрөө Обаматай холбоотой гэдгээ үгүйсгэсэн гэж “UK Today News” сонинд өгүүлжээ.  Гэхдээ тэр сонинд лимузины жолооч Вераг Обаматай уулзуулахаар 2004 онд Вашингтоны буудал хүргэж өгсөн гэх яриаг дурдсан байна. “National Enquirer” сонины сэтгүүлчид буудлын видео бичлэг тэр хоёрын уулзалтыг батлаж болох талтайг хэлцгээж байна. Мөн Обамагийн эсрэг талынхан тэр холбооны талаарх мэдээлэлд нэг сая доллар өгөхөд бэлэн байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн албанаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж