Нэгдүгээр сургуулийн дөрвөн бүлэгт хөл хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сургуулийн дөрвөн бүлэгт хөл хорио тогтоожээ

Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн дөрвөн ангийн хичээлийг сар шинэ дуустал зогсоох шийдвэр гарчээ. Учир нь тус сургуулийн дөрвөн анги тус бүрт гахайн хавдар туссан хүүхдийн тоо дөрвөөс их гарчээ. Эрүүл мэндийн сайдын 214 тоот тушаалд тухайн байгууллагад халдварт өвчин туссан хүний тоо дөрвөөс их байвал хөл хорио тогтоох ёстой гэж заасан байдаг. Тиймээс Нэгдүгээр сургуулийнхан дүүргийнхээ мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж, халдвар хамгийн их тархсан ангидаа хөл хорио тогтоожээ.

Энэ талаар тус сургуулийн жижүүртэй утсаар холбогдон тодрууллаа. Одоогоор 1б, 4г, 9б, 9е ангийн сурагчдын хичээлийг дөрөв хоногийн өмнөөс түр зогсоосон байна. Дээрх хөл хорио эдгээр дөрвөн ангид энэ сарын 27 хүртэл үргэлжлэх ба тус сургууль онлайнд холбогдсон болохоор багш нар даалгавраа цахимаар өгч, хүүхдүүд гэртээ хийж байгааг гэв. Харин бусад ангийн хичээл хэвийн үргэлжилж байгаа аж. Дээрх анги танхимд халдваргүйжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авсан бөгөөд бусад ангийн сурагчдыг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор анги танхимд өдөрт 2-3 удаа ариутгал хийж, ион болон кварцаар орчноо ариутгаж байгааг дуулгалаа.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн ерөнхий болдовсролын сургуулийн сурагчдын дунд гахайн хавдар өвчний тархалт их байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт 110 хүүхэд халдвар авч, өнөөдрийн байдлаар 40 орчим хүүхэд ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэсэн тоо байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж