Нийтийн тээврийнхэн автобусны буудлуудыг цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэн автобусны буудлуудыг цэвэрлэнэ

Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж Нийтийн тээврийн газраас санаачлан автобусны буудлуудыг цэвэрлэх ажлыг уламжлал болгосон. Луу жилийг угтаж хот нийтээрээ зохион байгуулж байгаа их цэвэрлэгээний ажлын хүрээнд маргааш 14 цагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд хамтын хүчээр их цэвэрлэгээ хийнэ. Их цэвэрлэгээнд том оврын автобусны 24 аж ахуйн нэгж байгууллага, бага оврын автобусны 34 аж ахуйн нэгжээс нийт 1000 гаруй хүн оролцох бөгөөд автобусны эцсийн болон дундын буудал зогсоолыг хоггүй цэвэрхэн болгох ажээ.  Олон чиглэлийн автобуснууд зогсож үйлчилдэг, зорчигч ихтэй буудал зогсоолууд буюу Баянхошууны эцэс, Улиастай, Ботаник, Толгойт, Яармаг, Зүүн салаа, Таван шар, Дэнжийн мянга, Хорооллын эцэс зэрэг 40 гаруй буудал зогсоолуудыг цэвэрлэх тул иргэд зорчигчид тээвэрчдийн хөдөлмөрийг хүндэтгэж автобусан дотор болон буудал зогсоол дээр ил задгай хог хаяхгүй соёлтой үйлчлүүлж хэвшихийг нийтийн тээврийн компаниас  уриалж байна.

                                            Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж