“Wall Street”-д хувьцааны үнэ огцом өсөв

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

“Wall Street”-д хувьцааны үнэ огцом өсөв

Нью Йоркийн хөрөнгийн биржийн хувьцаа өчигдөр 2008 оны санхүүгийн хямралын өмнөх үеэс хойш анх удаа өссөнийг эдийн засагчид их хямралын өмнөх огцом өсөлт гэж таамаглаж байна. Харин ажилгүйдлийн хэмжээ буурсан нь тайвшруулах мэдээ аж. Америкт ажилгүйдлийн хэмжээ  энэ долоо хоногт 2008 оноос хойш анх удаа хамгийн бага үзүүлэлттэй гарсан гэнэ. Америкийн тэргүүлэх компанийн “Dow Jones”  индекс өчигдөр 2008 оны тавдугаар сараас хойш анх удаа 122.76 буюу 0.96 хувьд хүрч хаагджээ.  Харин Nasdaq  индекс 2000 оны  арванхоёрдугаар сараас хойш анх удаа өссөн байна.  S&P 500 индекс өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хамгийн дээд хэмжээнд очжээ. АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр ажилгүйдлын хэмжээ сүүлийн дөрвөн сард 11 хувиар буурсан нь дөрвөн жил дэх хамгийн том үзүүлэлт гэнэ. Үүний зэрэгцээ авто машин үйлдвэрлэгч “GM”-оос таатай мэдээ иржээ. Тус компани 2011 онд ашиг орлогоор шинэ дээд амжилт тогтоож, хувьцааны үнэ есөн хувиар нэмэгджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж