Холбооны мөрдөх товчоо жүжигчний жинхэнэ нэрийг Израйл Торнштейн гэдэг бөгөөд тэрбээр коммунист үзэл сурлтыг дэмждэг, тэр талаар улс төрийн тагнуулын ажил хийдэг байж болох сэжиг байгааг мэдэгдсэн байна. Гэхдээ Британийн тагнуулынхан үүнийг батлах ямар ч мэдээлэл олоогүй ажээ. Тэр ч байтугай түүний хаана төрсөн эсэх нь учир битүүлэг хэвээр үлдсэн байна. Уг нь түүнийг 1889 оны дөрөвдүгээр сарын 16-нд Лондонгийн өмнөд дүүрэгт төрсөн гэгддэг ч энэ нь мөн л батлагдаагүй. Архивын баримтаас энэ өдөр Израйл Торнштейн гэдэг хүн төрсөн тухай ямар ч мэдээлэл алга байжээ.
Чарли Чаплиныг Францад төрсөн мөн “Цыганы хатан” хэмээн нэрлэгддэг, чингэлэгт амьдардаг нэгэн цыган эмэгтэйгээс төрсөн гэх таамгууд ч батлагдаагүй болохыг баримт өгүүлнэ. Америкчуудын хамгийн гол сэжиг болох түүнийг коммунистуудын талд ажилладаг тагнуул гэдгийг ч Британийн тагнуул баталж чадаагүй юм. Ийнхүү домог болсон Чарли Чаплины хаана, хэзээ, ямар айлд төрсөн, тэр ч байтугай жинхэнэ нэр нь хэн бэ гэдэг оньсого болон үлдэж байна.