Петровис, НИК компани шатахууны үнээ хямдруулан
хэрэглэгчиддээ бэлэг барьлаа.
хэрэглэгчиддээ бэлэг барьлаа.
Петровис,
НИК компани Монгол орны өнцөг булан бүрт байрлах 400 гаруй шатахуун
түгээх станц, өргөн сүлжээгээрээ дамжуулан нийт хэрэглэгчиддээ
Баясгалант хэмээх усан луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан
шатахууныхаа үнийг хямдруулан бэлэг барьж байна. Тухайлбал Улаанбаатар
хотод шатахууныхаа бүх төрөлд литр тутамд 50 төгрөг, хөдөө орон нутагт
50-80 төгрөгийг литр тутамд хямдрууллаа.
Улаанбаатарт мөрдөгдөж буй үнийн тариф:
№ | Шатахууны нэр, төрөл | Өмнө нь мөрдөгдөж байсан үнэ | Одоо мөрдөгдөж буй үнэ |
1 | А 80 | 1480₮ | 1430₮ |
2 | АИ 92 | 1780₮ | 1730₮ |
3 | ДТ түлж | 1830₮ | 1780₮ |
Сар шинэдээ сайхан шинэлээрэй