“Морин хуур” наадмын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

“Морин хуур” наадмын шилдгүүд тодорлоо

Хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлалт болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын шилдгүүд тодорлоо. Өнгөрсөн жилээс энэ наадам Ерөнхийлөгчийн нэрэмжит болсоноор тэргүүн шагнал хүртсэн уран бүтээлч наадмын тэргүүн байр Гран-При шагнал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом, БСШУЯамны Сайдын нэрэмжит цом мөнгөн шагналаар шагнагдах болсон.Энэхүү наадамд дууны сэдвийн хувьд  аялгуу, үгэндээ яаж зохицсон байна, нийгэм ямар утга агуулгатай уран бүтээлийг хүсэн хүлээж байгаа юм, түүнд утга агуулга нь зохицолдож байна уу, үгүй юү гэдэг гол шалгуурыг тавьжээ

25 дахь жилдээ зохиогдсон уг наадмын гран при шагналыг хөгжмийн зохиолч С.Мөнхбат, яруу найрагч М.Хүрэлсүх нар “Хурмастын дууч шувуу” бүтээлээрээ хүртсэн байна. Энэ дууг ДБЭТ-ын дуучин Ө.Уянга дуулсан ажээ. Шилдгээр шалгарсан бүтээлүүдийг танилцуулъя.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж