Д.Отгонцэцэг хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Д.Отгонцэцэг хүрэл медаль хүртжээ

Украйн улсын Киев хотноо хоёрдугаар сарын 15, 16-нд болсон тус улсын алдарт бөхчүүд, дасгалжуулагчдын дурсгалд зориулсан олон улсын тэмцээнээс Монголын бөхчүүд дөрвөн медаль хүртлээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Б.Батзориг дөрөв ялж, нутгийн алдартай бөх А.Стадникт ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй бөхчүүдээс 2010 оны дэлхийн аварга С.Батцэцэг 63 кг-д, ОУХМ С.Бямбацэрэн 55 кг-д тус тус хүрэл медалийн эзэн болсон билээ. Харин өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг ОХУ-ын бөхчүүдийг ялж, Украйны тамирчин Ю.Блахиняд гурван үед дийлдсэнээр хүрэл медалийн эзэн болжээ. Мөн өчигдөр эрэгтэйчүүдийн 96 кг-д залуу бөх Ч.Батчулуун Герман, Украины бөхчүүдийг ялж, Украины В.Андрийцев, Гүржийн Э.Одиказе нарт ялагдан жиндээ тавдугаар байрт шалгарлаа. Харин 74 кг-д ОУХМ П.Өнөрбат эхний учраандаа өвдөг шорооджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж