Хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо өсчээ

Цагаан сарын баяр болоход долоо хүрэхгүй хоног үлджээ. Энэ хугацаанд Улаанбаатараас орон нутгийг зорих иргэдийн  тоо эрс нэмэгдэж  байна гэж Тээврийн хэрэгсэлийн хяналт, зохицуулалтын албанаас хэлжээ. Өмнөх өдрүүдтэй харьцуулахад орон нутгийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй иргэдийн тоо нэг дахин өссөн гэнэ. Тухайлбал, Улаанбаатараас-Өвөрхангай аймаг руу гэхэд өдөрт хоёр автобус явдаг байсан бол ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан дөрөвөөс зургаан том оврын автобус гаргажээ. Гэсэн хэдий ч ачаалал буурахгүй байгаа гэнэ. Харин орон нутгийн тээврийн үйлчилгээний тариф нэмэгдээгүйг  холбогдох байгууллагаас мэдэгдсэн байна.  

                                                                                                                                        Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж