Сар шинийн баяраар алдартнууд үндэсний үйлдвэрлэгчдийн брэндийг сонгож байна

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Сар шинийн баяраар алдартнууд үндэсний үйлдвэрлэгчдийн брэндийг сонгож байна

Монголын уламжлалт төрт ёсны баяр, Баясгалан хэмээх усан луу жилээ угтан авах Цагаан сарын Шинийн нэгэн ойртож, элэг нэгтнүүд минь идээ, шүүсээ бэлтгэн, зон олон энэ их баяраа элбэг хангалуун угтахыг чухалчилж байгаа биз ээ. Аливаа айл өрх бүхэн ирсэн зочноо угтаж авахаас эхлээд мэндлэх золгох, цайлж ундаалах, үдэж гаргахдаа тодорхой ёс төрийг сахисаар иржээ. Эдүгээ бидний цаг үед ч ах захаа дээдлэх, ёсыг сахих нь ухаантай, соёлтой хүмүүсийн суралцах ёстой зүйлийн нэг юм. Хэзээ хэзээнээсээ бид сар шинийн баяраа ёс төртэй, хүндэтгэлтэй тэмдэглэсээр ирсэн билээ. Магадгүй, энэ л өдөр ёс заншлаа илүү сайн мэддэг болохсон гэх сэтгэгдэл төрдөг байх. Түүнчлэн айлчилсан зочдоо таван тансаг идээ будааныхаа дээжээр дайлж цайлах нь хамгийн эрхэм ёс юм. Тэгвэл бидний хүндэтгэлийн ширээг чимэх бүтээгдэхүүнүүд чанартай, эрүүл хүнс байх нь хамгийн чухал. Сүүлийн үед монголчууд эрүүл чанартай хүнсийг эрхэмлэн дээдлэх болсон төдийгүй баярын ширээгээ үндэснийхээ манлай үйлдвэрийн бүтээгдэхүүнээр чимэх болсон нь талархууштай хэрэг билээ. Ингээд олны танил эрхмүүд энэ жилийн Сар шинийн баярынхаа ширээг ямар ямар брэндээр чимэхээр зэхэж буйг нь сонирхлоо.

Ардын жүжигчин Г.Мягмарнаран: Би байгальдаа ээлтэй хэрэглэгч

Ингээд урлаг соёлын ахмад зүтгэлтэн, та бидний хайртай жүжигчин АЖ Г.Мягмарнаран гуайтай холбогдлоо.

-Өнөтэй сайхан өвөлжиж байна уу, таны ажил үйлс өөдрөг бүтэмжтэй биз дээ, монголын уламжлалт баяр сар шинийн мэндийг уншигч түмнийхээ өмнөөс хүргэж байна?

-Тарган тавтай, өнтэй сайхан өвөлжиж байна. Монголын төрт ёсны уламжлалт баяр сар шинэ ойртож, зон олон минь энэхүү баярын бэлтгэлээ аль хэдийн базаагаад эхэлчихсэн байх шиг байна.

-Танайх цагаан сарын баяраа хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг вэ?

-Манайх энэ баяраа маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Сар шинэ цагаан сарын баяраар ах дүүс, ураг төрлүүд золгож, сайн муу зүйлээ ярилцан дүгнэдэг, жилдээ ганц удаа тохиох маш гайхамшигтай баяр шүү дээ. Айл хөрш хотол олноороо амар амгалан сайн сайхныг билэгдэн, хаврын тэргүүн сараа угтдаг. Монгол түмэн маань ч өргөн тэмдэглэдэг болсон байна. Манайд үр хүүхэд, ах дүүс маань хүрэлцэн ирж өнөр өтгөн сайхан тэмдэглэдэг. Битүүний өдөр ач, зээ нараа өвөр дээрээ суулгаад л бууз, баншаа жигнэж идээд л телевизээр бөх үзэж, ойр дотныхонтойгоо хөөрөлдөн сууна гэдэг дээдийн дээд жаргал юм шүү.

-Сар шинийнхээ бэлтгэлийг хэрхэн хийж байна, тэр дундаа идээ, шүүс маш чухал зүйлийн нэг шүү?

-Тэгэлгүй яах вэ. Баярын идээ хамгийн чухал зүйлийн нэг яах аргагүй мөн. Мэдээж ууц шүүс, цагаан идээ, тавгийн боов гээд л олон зүйлийн амттан энэхүү баярын гол хэрэглээ. Харин энэ бүхэнд манай өөрийн үндэсний шилдэг бүтээгдэхүүнүүд орох нь ойлгомжтой. Хамгийн гол нь чанартай найдвартай эрүүл хүнсийг чухалчилдаг шүү. Дээр нь хүмүүсийн гар цайлгах бэлэг сэлт маш чухал зүйл. Манай хөгшин хулгана хөеөгөө зөөж байгаа юм шиг л энд тэндгүй гүйж, бага сага зүйл цуглуулаад л энэ ч сайхан юм, тэр ч сайн юм гээд л хуучлах юм.

-Ард түмний хүндтэй жүжигчнийх маань чухам ямар брэндийг сонгож баярын ширээгээ чимдэг юм бол?

-Суман гүнээс тавгийн боовоо авдаг уламжлалтай. Мах шүүсээ хөдөөнөөс захиж авах ч тохиолдол гарна, эсвэл хүнсний захаас ч авч болно. Идээний дээж гэдэг утгаар нь архи ундаагаа АПУ компаниас л авна даа. Найдвартай, тэргүүлэгч гэдэг утгаар нь. Энэ компанийн бүтээгдэхүүнийг манайх байнга хэрэглэдэг. Ямар нэг баяр ёслолын үед эдний бүтээгдэхүүнээс л авдаг.  Энэ сайхан баяраар ах дүүс элэг нэгтнүүддээ ямагт шинэ чанартай, бас найдвартай бүтээгдэхүүний дээжээс өргөн барих нь зүйн хэрэг. АПУ бол хэний ч нүүрийг улайлгахгүйгээр дэлхийн брэнд болж чадсан. Бүтээгдэхүүнээрээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж үнэхээр чадаж байна. Энэ жил тус компанийхан байгаль орчинд ээлтэй үйлдвэр болж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ISO 22000, ISO 14001 стандартын гэрчилгээнүүдийг хамтад нь гардан авлаа шүү дээ. Тиймээс АПУ-гийн бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь Байгальд ээлтэй хэрэглэгч болж байгаа гэж ойлгож байна.

-Гэр бүл өрхийн тэргүүний хувьд цагаан сарын баярын бэлтгэлд өөрийнхөө хувь нэмрийг хэрхэн оруулж байна?

-Оруулалгүй яахав. Бэлэг сэлт цуглуулж, дамнаж гүйдэггүй юм аа  гэхэд өөрийнхөө хийж чадах зүйл дээрээ туслалцаа үзүүлнэ, хүүхдүүд, хөгшинтэйгөө зөвлөлдөх юм дээр зөвлөлдөнө. Тэгээд ч энэ баярт гэр бүлийн өрхийн тэргүүний үүрэг маш их байдгийг олон хүн мэдэх биз ээ.

-Ургаж буй усан луу жилд таны ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, эрүүл энх сайн сайхан байхыг хүсэн ерөөе. Та монгол түмэндээ сар шинийн мэнд хүргэх байх?

-Жилээс жилд улам өргөжин жавхаажиж буй монголын ард түмэн, элэг нэгтнүүд минь сайхан шинэлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан  байхыг хүсэн ерөөхийн ялдамд сайхан зүйлийг ярьж, сайн зүйлийг зөгнөж сар шинээ угтаарай гэж хэлмээр байна.


МУГЖ С.Сарантуяа: Шинэ уран бүтээлийн ажилд орсон учраас сар шинийнхээ бэлтгэлийг эрт базаасан

-Уран бүтээлийн олз омог хэр байна даа?

-Өнгөрсөн Туулай жил уран бүтээлч бидэнд олз омгоо хайрласан сайхан жил байлаа. Луу жилийн босгон дээр бид Боловсрол суваг телевизтай хамтарсан цуврал киноны зураг авалтаа эхлүүллээ. Театрийн ажил киноны ажлаа зэрэг амжуулах гээд зав муутай л явна даа. Сая театртаа ирж Оролмаагийн дүрдээ тоглочихоод буцаад Сүхбаатар аймаг руу киноныхоо зураг авалтыг үргэлжлүүлэх гээд замдаа гарсан явж байна. “Наран мандах нутаг” гэдэг 40 ангит киноны зураг авалт хийгдэж байгаа юм.

Сар шинийн баярын бэлтгэлээ базааж амжив уу, танайхан хэрхэн шинэлдэг вэ?

-Монгол хүн монгол ёсоороо л шинэлнэ. Бууз, баншаа хийгээд л ах дүү хамаатан садангуудтайгаа золгоно.  Уран бүтээлийн ажил ихтэй байгаа болохоор сар шинийнхээ бэлтгэлийг аль эрт базаачихсан. Айл гэрийн эзэгтэй хүн чинь арын ажлаа амжуулахгүй бол болохгүй шүү дээ.

-Баярын ширээний идээ, ундаа хамгийн чухал, та туршлагатай гэрийн эзэгтэйн хувьд сонголтондоо их анхаардаг байх. Тэгэхээр танай гэр бүл ямар компаний бүтээгдэхүүнийг сонгодог  вэ?

-Тэгэлгүй яах вэ, тэр жилийн өнгө төрх, айл гэрийн дүн нуруу гэрийн эзэн болон эзэгтэйн зассан идээ будааны өнгөнөөс хамаардаг хэмээн монголчууд ярьдаг. Жил жилийн сар шинийн баяраа идээ будааныхаа өнгөнд анхаарч, сар шинээ сайхан угтахыг хичээсээр ирсэн. Манайх үндэснийхээ үйлдвэрүүдийг л дэмжинэ. Өгөөжийн хэвийн боов жил болгон авдаг. Идээний дээж сархадын тухайд Үндэснийхээ манлай үйлдвэр АПУ-гийн бүтээгдэхүүнээр ширээгээ чимдэг дээ.

-Баярлалаа. Сайхан шинэлээрэй.


Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд: Шинийн нэгний өглөө хайртай ээждээ очиж золгох хамгийн сайхан

-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу?

-Тавтай сайхан өвөлжиж байна.

-Тун удахгүй Монголын уламжлалт сар шинийн баяр болно. Та цагаан сарын бэлтгэлээ хэр базаав?

-Хамгийн сайхан халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг баяр бол яах аргагүй манай цагаан сар шүү дээ. Ах дүү, элгэн саднаараа уулзан, баяр жаргалаа хуваалцах нь үнэхээр сайхан. Миний хувьд юу юунаас ч илүү шинийн нэгний өглөө хайртай ээж дээрээ очиж золгох л хамгийн сайхан жаргал байдаг юм даа.

-Эзэгтэй хүний хувьд баярын ширээ чухал. Ширээгээ юугаар чимдэг бол?

-Сар шинээр айл болгон ширээндээ амттаны дээж, идээ будаа, чихэр жимсээ зэхдэг шүү дээ. Ундаа, жүүс, мөн идээний  дээд сархад байна. Аль ч цаг үед ямар ч улс үндэстнүүд тэмдэглэлт ойн баяраараа идээний дээд бүхнийг л хэрэглэдэг заншилтай шүү дээ.

-Үндэснийхээ үйлдвэрлэлийг хэр дэмждэг вэ?

-Мэдээж, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжилгүй яахав. Олны өмнө урлаг соёлынхон бидний хувьд бүр ч илүүтэй үндэснийхээ үйлдвэрлэлүүдийг дэмжиж, иргэдээ ч аль болох уриалах ёстой болов уу гэж хувьдаа боддог юм. Буух эзэн, буцах хаягтай бүтээгдэхүүнээ бардам хэрэглэнэ шүү дээ. Сүүлийн үед дэлхий дахинаараа л эрүүл хооллолтыг чухалчилж, үүнд ард иргэдээ уриалж байгаа. Гаднаас авсан бүтээгдэхүүнүүд чинь ямар ч баталгаагүй дээрээс нь удчихсан байгаа шүү дээ. Удаан хадгалахын тулд химийн найрлага оруулна, тэгэхээр эрүүл мэндэд ямар нөлөөтэй нь ойлгомжтой биз дээ. Манайх жил бүр баярын ширээгээ Талх чихэр, АПУ-гийн бүтээгдэхүүнүүдээр засдаг. 

-Сар шинэдээ сайхан шинэлээрэй?

-Монголынхоо нийт ард түмэнд ирэх жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж