НАМЗХ V Бага хурлаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

НАМЗХ V Бага хурлаа хийнэ

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/ V Бага хурлаа өнөөдөр 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хийхээр болжээ. Тус арга хэмжээнд НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд болон Бага хурлын гишүүд, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгчид, салбар зөвлөлийн дарга нар гээд 360 гаруй залуус оролцох юм байна. Бага хурлаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүхийг чөлөөлж оронд нь шинээр генсек томилох аж. Мөн НАМЗХ нь МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага тул залуусыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь хэрхэн анхаарах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд залууст юу чухал байна вэ гэх мэт олон асуудлаар үзэл бодлоо хуваалцаж, улмаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж