Стиви Уондерын дуу Хьюстоныг сүүлчийн замд нь үднэ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Стиви Уондерын дуу Хьюстоныг сүүлчийн замд нь үднэ

Маргааш болох дуучин Уитни Хьюстоныг оршуулах ёслол дээр Стиви Уондер, Арефа Франклин нар дуулна. Тэднээс гадна дуучны нөхөр байсан Бобби Браун, “Бие хамгаалагч” кинонд хамтран тоглосон Кевин Костнер, телевизийн хөтлөгч Опра Уинфри нар ёслолд оролцохоор уригджээ.

Хьюстоныг сүүлчийн замд үдэх үдэлтийн үгийг олон жилийн турш түүний хөгжмийн продюсер байсан Клайв Дэвис хэлэх гэнэ. Ёслол болох “Нью хоп” баптист сүмийн ойр орчмын замыг хааж, урилгагүй хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх юм. Харин оршуулах ёслолыг телевизээр шууд дамжуулна.

Дуучин Уитни Хьюстон өнгөрсөн бямба гаригт Лос Анжелесийн “Беверли Хилтон” зочид буудлын өрөөндөө таалал төгссөн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж