Аливаа улсын хөгжил дэвшилийг түргэсгэгч гол тулгуур салбаруудын нэг нь барилгын салбар байдаг. Манай улсын хувьд эдийн засаг хурдацтай өсөж байгаатай зэрэгцэн барилгын салбар тэр дундаа офисын барилга маш хурдтайгаар өргөжиж байгаа боловч өндөр хөгжилтэй улс орнуудад ашигладаг хэрэглэгчийн тав тух аюулгүй байдлыг бүрэн хангасан, бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулсан мэдээлэл технологийн шийдлүүдий нэвтрүүлэлт төдийлөн бага байна.
Тэгвэл өчигдөр Rаmada зочид буудлын хурлын танхимд Мэдээлэл технологийн цогц шийдлээр сайн сайхан амьдралыг бий болгох зорилго тавин ажилладаг М-Си-Эс Электроникс компани өөрийн харилцагч түншүүд болон барилгын салбарынханд зориулан “Барилга байгууламжид зориулсан мэдээлэл технологийн дэвшилтэт шийдлүүд” нэртэй орчин үеийн барилгын салбарын чиг хандлага, барилгын салбарт мэдээлэл технологийн дэвшилтэт шийдлүүдийг хэрхэн ашиглах, түүнээс үүдэн гарах давуу тал боломжуудийг танилцуулсан бизнес уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уг бизнес уулзалтаараа М-Си-Эс Электроникс компани барилын салбарт зориулан хэрэгжүүлж буй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдэл болох Барилгын автомат удирдлагын систем, аюулгүй байдал болон галын дохиоллын систем, эрчим хүч болон бусад урсгал зардлын бууруулах систем, Барилгын мэдээлэл технологий зөв зохистой дэд бүтэц, нийтийн болон хувийн орон сууцны автоматжуулалт зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж буй хүний оролцоог багасгасан, бүрэн автоматжуулалтын системүүдийг танилцуулж уригдан ирсэн барилын салбарынхантай харилцан ярилцаж санал бодлоо хуваалцсанаа энэхэүү бизнес уулзалт онцлог боллоо.
М-Си-Эс Электроникс компани Барилгын салбарт зориулсан мэдээлэл технологийн шийдлүүд болон Ухаалаг барилгын системийн чиглэлээр 2009 оноос хойш судалгаа хийж үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн бөгөөд 2010 оноос эхлэн Pelco, Tyco, Honeywell, Siemens зэрэг дэлхийд танигдсан брэндийн бүтээгдэхүүний нийлүүлэлт болон суурьлуулалтын ажлыг гардан хийж байна.