
Сургалтыг БНХАУ-ын Дачин хотын Газрын тосны сургуулиас ирсэн багш нар явуулж байгаа аж. Сургалтын дараа сертификат олгож, сайн суралцсан төгсөгчийг ажлын байраар хангах юм байна. “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн зохион байгуулж байгаа эдгээр ажил нь Монгол Улсад Газрын тосны салбарыг хөгжүүлэх, Газрын тосны салбарт боловсон хүчин бэлтгэхэд чухал ач холбогдолтой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Дорнод аймгийн шаталсан сургалттай техник технологын коллежтой эднийх 2007 оноос хамтран ажиллаж эхэлжээ. Өмнө нь тэдний багш нарыг Хятадын Дачин хотод Газрын тосны сургуулийн сургалтад хамруулсан аж. Ингээд тус сургууль дээр “Газрын тосны олборлолтын анги”–ийг шинээр нээж орон нутгийн сурагчдыг элсүүлжээ. Мөн сургалтын материалаар хангаж, өөрийн компани дээр дадлагажуулж, төгссөн сурагчдыг ажлын байраар хангах болжээ.