ОБЕГ албан хаагчдадаа гэр бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

ОБЕГ албан хаагчдадаа гэр бэлэглэнэ

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр хорин албан хаагчийн гэр бүлд өргөө цагаан гэрийг бэлэг болгон өгөх гэнэ. Үүгээр ч зогсохгүй шинэхэн гэрийг дагалдуулан утаагүй зуухыг ч өгөхөөр шийджээ. Өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр “МИ-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн албан хаагчдын ар гэрийнхнийг хүлээн авч уулзсан билээ.  Энэ үеэр амь насаа алдсан албан хаагчдын гэр бүлд хүндэтгэл үзүүлж 15 гэр бүлд тус бүр 200 мянган төгрөг, албан хаагчдын ээжүүдэд дотоодын амралт сувилалд амрах эрхийн бичгийг гардуулан өгсөн. Харин албан хаагчдын ээж, эхнэрүүд Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд,нийт албан хаагчдад талархаж явдагаа илэрхийлж байсан. Одоогийн байдлаар нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн долоон албан хаагч гадаадад амарч байгаа аж.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж