
Тэдний мэдэгдэл ням гаригт интернэтийн нэгэн ислам сайтад гарч ирсэн байв. SITE гэх исламын сайтын мониторинг хийх байгууллагын мэдээгээр террористуудын видео бичлэг YouTube серверт тавигдсан байжээ. Мэдэгдэлд талибууд тэр бүтэлгүй аллага нь саяхан устгагдсан нөлөө бүхий хоёр талибийн төлөөх өшөө авалт байх ёстой байсан гэжээ.
Сануулахад, Нью-Йоркийн Таймс-сквер гудамжинд болох гэж байсан террорыг бямба гаригийн орой илрүүлэн тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгосон юм. Гудамжны наймаачин утаа гарч байсан сэжигтэй машины тухай цагдаагийнханд мэдээлсэн байна.
Хэргийн газарт цагдаагийнхан ба дэлбэрэлтийн мэргэжилтнүүд ирж талбайг бүслэсэн байлаа. Машинаас гар хийцийн тэсрэх төхөөрөмж: гурван баллон пропан, бензинтэй хоёр канистр, утас ба цагийн механизмыг олсон байна. Тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгоод уг машиныг тэндээс зөөжээ.
Цагдаагийн мэдээгээр Америкийн иргэн болсон нэг пакистан хүн хэдэн сар Пакистанд байгаад энэ бүтэлгүй оролдлогын өмнө эргэн ирсэн ба түүнийг сэжигтэн гэж үзэж байгаа гэнэ.