Хорихоос оргосон хүүхдүүдэд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Хорихоос оргосон хүүхдүүдэд ял оноожээ

Зайсан дахь хүүхдийн 411 дүгээр хорих ангиас өнгөрсөн оны  долдугаар 31-нд зургаан хүүхэд оргосон хэрэг гарсан юм. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх харъяа хорих 411 дүгээр хорих ангид хоригдож байсан ялтан А.Мөнгөндаваа, Г.Бат-Очир, Э,Түмэнхүү, Т.Анхбаяр, О.Мөнхбаатар, Г.Алтангэрэл нар нь бүлэглэн хорих ангийн барилга байгууламжийг эвдэн оргосон” хэргийг Хан-Уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүхч Ё.Цогтзандан, шүүгч Э.Хулан, С.Батсуурь нарын бүрэлдэхүүнийтэйгээр хянан хэлэлцжээ. Шүүх хуралдааныг Цагдан хорих 461-р ангийн хурлын танхимд хийж хяналтын прокурор Г.Алтанцэцэг улсын яллагчаар оролцсон байна. Дүүргийн шүүхээс дээрхи насанд хүрээгүй ялтан А.Мөнгөндаваад Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар хорих ангиас бүлэглэж, хорих ангийн барилга байгууламж, хамгаалалтын тоног төхөөрөмжийг эвдэж оргосон гэх үндэслэлээр таван  жил зургаан сар, Т.Анхбаярт 11 жил хоёр сар, Г.Алтангэрэлд 17 жилийн хугацаатай хорих ял тус тус оногдуулсан байна.

Тухайн үед оргодлуудыг эрэн сурвалжлах ажлыг ШШГЕГ, Цагдаагийн ерөнхий газрынхантай хамтран эхлүүлж тухайн өдрийн 18.00 цагийн орчимд А.Мөнгөн-Даваа, Х.Түмэнхүү нарыг  Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийнхэн баривчилсан бол наймдугаар сарын 3-ны өдөр Г.Бат-Очир, Т.Анхбаяр нарыг эгчтэйгээ уулзаж, мөнгө авах гэж явахад нь цагдаа нар отолт хийж баривчилсан юм.

Харин хорих ангиас оргосноос хойш бараг нэг сарын хугацаа өнгөрөөд байхад баригдаагүй байсан Г.Алтангэрэл, О.Мөнхбаатар нарыг наймдугаар сарын 26-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэр Хүнцэлтэйн ам гэх газраас тус аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хошууч С.Отгонбаяр, ахмад Б.Баярцогт, дэд ахлагч Ж.Төмөрсүх нар саатуулан баривчилж байв.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж