Долдугаар сарын 1-ний хэргийн шүүх хурлын тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний хэргийн шүүх хурлын тов гарчээ

2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн эмх замбараагүй байдлыг албадан тараах ажиллагааны явцад галт зэвсгийн улмаас дөрвөн хүний амь нас хохирсон, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэх хэрэгт буруутгагдсан цагдаагийн алба хаагчдын хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт  үйлдэж, Сүхбаатар дүүргийн  шүүхэд шилжүүлээд байсан билээ. “ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 27-ны өдөр болох тов гарчээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” гэдгээр буруутгаж  байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж