
УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь ээлжит бус чуулганыг өнөөдрөөс зарлан, цагаан сар хүртэл хуралдуулах шаардлагатай гэж үзэж буй. Энэ хугацаанд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлах шаардлагатай гэж үзсэн юм. Гэхдээ намрын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төсөл, мөн Засгийн газар болон нэр бүхий гишүүдийн санаачилсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2012 оны төсвийн тодотгол зэрэг нэлээд хэдэн хуулийн төслүүдийг гаргаас гаргах ёстой байсан ч, чадаагүй. Энэ нь УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн гурван ч хуулийн төсөл дээр завсарлага авч буйгаа мэдэгдсэнтэй холбоотой. УИХ-ын даргын зүгээс хоёр намын бүлгийн дарга нар ойлголцож, аль болох хуулийн төслүүд дээр завсарлага авалгүйгээр асуудлаа шийдэх ёстой гэсэн үзэн, цаг гаргаж өгсөн ч ойлголцолд хүрээгүй тул шууд намрын чуулганы хаалтыг хийсэн юм.