Авлигын хэрэгт дахин нэг цагдааг нэмж хорьжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Авлигын хэрэгт дахин нэг цагдааг нэмж хорьжээ

Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дөрвөн алба хаагчийг их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдуулан энэ сарын 10-нд УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас цагдан хорьсон. Уг хэрэгт цагдаа нараас гадна энгийн иргэн, хятад ченжүүдийг сэжигтнээр тооцсон аж. Мөрдөн байцаалтын явцад Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын хоёр офицер, хоёр ахлах ахлагчаас гадна  Хэв журам хамгаалах газрын ерөнхий зохицуулагч, үүрэг гүйцэтгэгч цагдаагийн ахлах дэслэгчийг нэмж цагдан хорьжээ. Харин авлига авахад нь зуучилсан гэх эмэгтэй бага насны хүүхэдтэй учир цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадуур байцаахаар болсон байна. Цагдаа нарт авлига өгч хилээр их хэмжээний хушны самар гаргасан хоёр хятад иргэнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд нэг нь хилээр гарсан байх магадлал өндөр байгаа аж. Хятадууд самраа энэ сарын 6-нд хилээр гаргасан гэнэ. Цагдаагийн байгууллага хилээр таван вагон нийтдээ 225 тонн самрыг жонш нэрээр нуун далдалж, хууль бусаар гаргасан байна. Ингэж гаргахад нь цагдаагийн алба хаагчид тусалж тэднээс 40 орчим сая төгрөгийг авлигад авсан бололтой.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж