Бин Ладен Уитни Хьюстонтой гэрлэхийг хүсдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Бин Ладен Уитни Хьюстонтой гэрлэхийг хүсдэг байжээ

Усама Бин Ладен Уитни Хьюстоныг өөрийн эхнэрүүдийн нэг болгох хүсэлтэй байсан талаар түүний татвар эм байсан Францын зохиолч, яруу найрагч Кола Буфын дурсамжаас иш татан Liberation сонин өгүүлсэн байна. Буфын яриагаар  Бин Ладен Уитни Хьюстоныг эхнэрүүдийнхээ нэг болгон Хартумын дүүргийн харшаа бэлэглэх санаатай байсан гэнэ. “Тэр байнга Уитнийн нэрийг ярьж үргэлж сайхан хүүхэн, маш гоё инээдэг жинхэнэ мусальман эмэгтэй. Ганцхан тархи нь америк соёл, нөхөр Бобби Браун хоёроор угаагдсан гэж ярьдаг байлаа” хэмээн Буф дурссан байв. 1996 онд Марокод бин Ладентай амьдарч байсан Буфын “Гээгдсэн охины тэмдэглэл” номонд бичигдсэнээр Бин Ладен Бобби Брауныг алахад бэлэн гэдэг байсан  ажээ.
Дуучин бүсгүйн амьгүй биеийг Лос-Анджелесийн Беверли-Хиллз Хилтон буудлаас энэ сарын 12-нд олжээ. “Нэг номерийн алуурчин” гэгдэх Усама Бин Ладенийг 2011 оны тавдугаар сарын 2-нд Америкийн тусгай ангийнхан устгасан юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж