Ким Чен Ирт генералиссимус цолыг нөхөн олгов

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирт генералиссимус цолыг нөхөн олгов

Хойд Солонгосыг 1994-2011 онуудад удирдаж байсан Ким Чен Ирт генералиссимус цолыг нөхөн олгожээ. Түүний төрсний 70 жилийн ойг энэ сарын 16-нд тэмдэглэж байгаа юм.

Зохих зарлиг хоёрдугаар сарын 15-нд гарч түүнд Ким Чен Ирийн улс орны батлан хамгаалах үйлс ба даян дэлхийн энх тайвны  тогтвортой байдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь тэмдэглэн уг цолыг нөхөн олгожээ. Мөн тэнд түүнийг “Америкийн имперализмтай хийсэн тэмцэлд ялсан” гэж үнэлсэн байв. Түүнээс өмнө энэ цолыг эцэг Ким Ир Сенд нь 1992 онд олгосон байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж