Чилийн эрэгт газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Чилийн эрэгт газар хөдлөв

Тавдугаар сарын 3-ны өдрийн орой Чилийн эрэг орчимд Рихтерийн
шаталбараар 6,4 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. АНУ-ын Геологийн албаны мэдээгээр орон нутгийн цагаар 19.09-д болсон газар хөдлөлтийн төв нь Консепсьон хотоос 151 километрын зайд байсан байна. Хохирлын талаар мэдээлэл ирээгүй байгаа гэнэ. Цунамийн түгшүүр зарлагдсангүй ажээ.

Консепсьон нь Чилийн томоохон хотын нэг ба 2010 оны хоёрдугаар сарын 27-нд болсон 8,8 баллын хүчтэй газар хөдлөлтөд хамгийн их хэлмэгдсэн билээ. Тэр үед гамшгаар 450 хүн үрэгдэж, 100 гаруй нь сураггүй болсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж