Үнэт цаас гаргах тогтоолыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Үнэт цаас гаргах тогтоолыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдээс анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг гишүүд санал нэгтэй дэмжиж, 72.3 хувийн саналаар баталлаа. Гэхдээ энэхүү тогтоол нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжихээр цаг хугацааг нь зааж өглөө.  Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргах болж байгаа. Хэмжээ нь 300 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж