“I’m in Love” ямар үнэтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

“I’m in Love” ямар үнэтэй вэ?

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука анхны бие даасан цомгийнхоо нээлтийг өчигдөр “Чингис” зочид буудалд хийсэн. Тэрбээр анхны цомгоо “I’m in Love” хэмээн нэрлэсэн юм. Будаг нь ханхалсан шинэ цомгийг өнөөдрөөс эхлэн “Hi-Fi Records”-ын хөгжмийн бүх сүлжээ дэлгүүрт худалдаалж эхэлжээ. Дуучин Ука өчигдөр сэтгүүлчдэд цомгийнхоо үнийн талаар “Хараахан үнэлж амжаагүй байна” хэмээн мэдэгдсэн бол өнөөдөр худалдаанд гарсан үнэ нь 15000 төгрөг болжээ.
 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж