Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын шинжээчид иржээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын шинжээчид иржээ

Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын шинжээчид өчигдөр Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Тэд багагүй хугацаагаар Монгол Улсад ажиллаж,  Монгол малын талаар судалгаа хийх юм. “Монгол мал эрүүл” гэсэн судалгааг гаргавал малчдын хувьд малын мах, малаа хөлөөр нь экспортлох өргөн боломж бүрдэнэ. Монгол малын махыг экспортлох талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнынхан гадаад орнуудтай ярилцахад “Монгол мал гоц халдварт өвчингүй гэсэн баталгааг гаргаж өгөх ёстой” хэмээн шаарддаг байна. Тиймээс Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын шинжээчдийн судалгаа маш чухал аж.

Өнгөрсөн жил Монгол Улс ОХУ руу 810 толгой үхэр, 910 толгой хонины мах гаргасан бол БНХАУ руу 5000 толгой адууны мах экспортолжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж