УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг ээлжит бус чуулганыг маргаашнаас эхлээд хуралдуулах хүсэлтээ удахгүй мэдүүлэх гэж байна. Тэрбээр саналаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр болжээ. Хуульд зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хүсэлт илэрхийлсэн нөхцөлд УИХ-ын дарга хүлээж авах дүрэмтэй. Тиймээс тус намын бүлэг өнөөдрийн хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргасан юм. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Г.Дарь