СӨХ-дын шалгалтын дүнг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

СӨХ-дын шалгалтын дүнг танилцууллаа

Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран энэ оны нэг, хоёрдугаар сард нийт СӨХ-үүдэд хийсэн үзлэг шалгалтынхаа үр дүнгийн талаар өнөөдөр Хангарьд ордонд зөвлөлдлөө. Эл зөвлөгөөний асуудлаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн ерөнхийлөгч Б.Жигжидтэй уулзлаа.

-Өнөөдрийн зөвлөгөөний талаар танилцуулахгүй юу?

-Жил бүр бид улсын хэмжээгээр орон сууцны ашиглалт үйлчилгээ, СӨХ-д хэрхэн үүргээ биелүүлж байгаа талаар ашиглалтын түвшин тогтоох үзлэг гэдгийг явуулдаг. Энэ удаагийн үзлэг өнгөрсөн нэгдүгээр сард эхлэн хагас сар үргэлжлээд дуусаад өнөөдөр бид дүнг нэлээд өргөтгөсөн байдлаар дүүргүүд, хотын захиргаа, яам, агентлагуудтай нийлж, хэлэлцдэг. Анх орон сууцыг 1997 онд хувьчилсанаас хойш ашиглалт үйлчилгээ эрх биш дээрдсээр яваа. Ер нь бол юм цэгцрэх тал руугаа яюж байна. Энэ нь түвшин тогтоох үзлэгээр хангалттай дүг үзүүлж байгаа СӨХ, орон сууц, барилгын тоо өсөж буйгаар нотлогддог. Энэ жил хангалттай гэсэн үнэлгээг нийт шалгалтад хамрагдпсан СӨХ-үүдийн 90-ээд хувь нь үзүүлсэн. Цаана үлдсэн хангалтгүй дүн үзүүлсэн байгууллагуудад хамаг “но” байгаа юм. Үүнд, дураараа загнадаг, иргэд үйлчилдэггүй, байшин, барилгаа олигтой байлгадаггүй, хөрөнгө мөнгийг буруу зарцуулдаг, иргэдийг хохироодог “но”-той асуудлууд хэдэн жил дараалан давтагдаж байна.

-Шалгалтын үр дүн нь юу байв? Цаашид ямар ажлуудыг хйихээр төлөвлөөд байна?

-Өнөөдрийн зөвлөгөөнөөр хот, яамтайгаа нийлээд энэ чиглэл рүү онцгой анхаарья. Төр нүүрээ харуулья, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл салбар зөвлөлүүдтэй нйилж энэ асуудлыг засах тал руу илүү хатуу хандья. Барилга байшин шинээр ашиглалтад орж байгаагын заримд нь СӨХ байхгүй байна. Зарим барилгын компаниуд СӨХ гэдгийг бид хийж байгаа гээд баахан мөнгө суугчдаас авч явж байгаал болох оо байхаар нь алга болоод өгдөг. Эргээд тэр мөнгө нь ч олддоггүй нэг том байшинтай СӨХ гэж суугчид ард нь үлддэг. 2002 онд хуулиндаа өөрчлөлт оруулан төрөөс дундын өмчлөлийн эд аж ахуйг сайжруулах нэг удаа буцалтгйү дэмжлэг үзүлье гэдэг утгаараа нэлээд мөнгө өгч багйаа. Энэ жил гэхэд 20 гаруй тэрбум төгрөг, ялангуяа орон нутагт төсвөөсөө мөнгө өгч тусалж байгаа. Энэ бол төр засгийн анхаарал халамж мөн. Зөвлөгөөний дүнг үндэслээд Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Нийслэл хотын захирагчийн алба, ЗТБХХБЯ гурван газар нийлэн  асуудлын гол өвчнийг анагаахад чиглэгдсэн төлөвлөгөө гаргаж хяналтандаа байлгаж хэрэгжүүлэх үндсэн зарчим энэ хурлаараа шийдвэрлэлээ. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө хамтраад үр дүнтэй ажиллана гэж найдаж байгаа.

Мөн зөвлөгөөний үеэр Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Баянзүрх дүүргийн “Өлгий” СӨХ-ны захирал Ч.Батцэрэнтэй уулзан цөөн хором ярилцлаа.

-СӨХ энэхүү хяналт, шалгалтыг ямар хугацаанд явуулав?

-Монголын СӨХ жил болгон өөрийн харьяа гишүүн СӨХ-ныхоо ажлын түвшинг шалгадаг. Ямар түвшинд ажиллаж байна, юу шинээр хийв, хаана анхаарал татсан асуудал байна, юу нь хоцрогдоод байна зэрэг асуудлын талаар хяналт, шалгалт хийдэг. Энэ хяналт, шалгалт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 10 хүртэл явагдлаа. Өнөөдөр энэхүү үзлэг, шалгалтын дүнг ярилцаж байна. Өөрөөр хэлбэл 2011 онд СӨХ яаж ажиллав, ямар амжилтанд хүрэв гэдгээ ярилцаж байна.

-Улсын хэмжээнд хэчнээн СӨХ ажилладаг вэ?

-Улсын хэмжээгээр 600 гаруй СӨХ байна. Үүнээс Улаанбаатар хотод байгаа 450 гаруй СӨХ шалгалтанд хамрагдлаа. Гишүүн бус СӨХ-ийг оруулах юм бол 500 гаруй СӨХ шалгаджээ. Энэ шалгалтын эцсийн үр дүн бол “Буянт өргөө” өргөмжлөлийг гардуулдаг. Энэхүү өргөмжлөл нь нэг, хоёр, гуравдугаар зэрэг гээд ялгаа бий.

-Энэ жилийн шилдгүүдийг нэрлэвэл?

-“Буянт Өргөө” өргөмжлөлийн нэгдүгээр байрыг Баянзүрх дүүргийн Өсөхбаяр захиралтай “Соёмбо” СӨХ, хоёрдугаар байрт Баянгол дүүргийн Нарансаруул захиралтай “Далд” СӨХ, гуравдугаар байрт Дорнод аймгийн Сүхбаатар захиралтай “Найман өргөө” СӨХ тус тус эзэллээ. Эдгээр СӨХ-үүд хэдийгээр  шинэ гарч ирсэн ч ажлаараа маш сайн байгаа юм. Шалгалтын явцад ийм СӨХ-үүд 20 хувийг эзэлж байсан. Шалгагдсан гишүүн СӨХ-үүдийн 90-ээд хувь нь хангалттай дүн авсан. Харин гишүүн бус МӨХ-үүдийн 84 хувь нь хангалтгүй дүн авч байна. Тэгэхээр удирдлага зохион байгуултад орохгүй бол гишүүн бус СӨХ-үүд асуудал гаргах юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. СӨХ-ийн ажил муу байна гэдэг нь суугчдын хохироож байна л гэсэн үг.

-Ямар СӨХ ажлаараа хангалтгүй байсан бол оо?

-Улаанбаатар хотын хэмжээнд ямар байв гэдгийг яг одоо нарийн мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн хувьд “Бэр”, “Амгалан өргөө”, “Монгол Хятадын найрамдал”, “Өндөр дэнж” гээд хэд хэдэн СӨХ хангалтгүй үнэлгээ авсан. Дахин шалгах бүүр цаашлаад захирлуудыг нь шалгах шаардлагатай СӨХ ч байна. Бид ажил хийдэггүй хүмүүсийг хатуу тооцоо хийхээс өөр арга байхгүй. Цаана нь хөдөлмөрчид байгаа. Тэдний эрх ашиг гэж том зүйл байдаг. Тэрний өмнө бид хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна.

-Сүүлийн үед шинээр баригдаж байгаа байруудад СӨХ-ны асуудал их яригдах болсон байна.

-Шинээр баригдаж байгаа барилгуудад СӨХ байгуулжээ. Байгуулсан СӨХ-дын нь ажил хангалтгүй байна. Гэхдээ тэр хүмүүсийн буруу бас биш байна. Уг барилгыг хагас дутуу улсын комисс хүлээж аваад засвар ихтэй, түүнийг гүйцээгээгүй байхд суугчид нь орчихдог. Ингээд СӨХ тэрийг нь хариуцаад үлддэг. Дутуу барилгыг авсан, мөнгөгүй СӨХ юу хийх үү? Гараж, доод подвалыг нь нэг хүнд зарчихдаг. Тэр нь эзэнгүй, СӨХ-д мөнгө төлдөггүй. Дээр нь барилгын чанар их муу. Хазайсан, мурийсан, хаалга, цонх нь гажсан, ус алдсан, сангийн материал нь чанаргүй зэрэг зүйлсээс болоод иргэд их хохирч байна. Тэр бүү хэл Хятадууд барьсан зарим барилга бид өөрсдөө СӨХ-ны даргаа томилно, монголчууд хамаагүй гэсэн зүйл яриад сууж байна шүү дээ. Тэгж болохгүй. Имй мэтийн замбараагүй зүйлсийг журамлах цаг болсон гэж бодож байна.

-Энийг хаана, яаж журамлан иргэдийн асуудлыг шийдвэрлэх үү?

-Энэ сэвдээр сая ярилаа. Барилгын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл үүнийг хамтраад зохион байгуулья гэсэн сайхан төлөвлөгөө гаргаж байна. Иж бүрнээр нь энэ асуудлыг шийдье, гэсэн ач холбогдолтой сайхан зөвлөгөөн өнөөдөр болж байна. 

-СӨХ-той байхын ач холбогдол юу вэ?

-Улаанбаатар хотын хүн амын ихэнх хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд сууж байгаа. Нийтийн эзэмшлийн орон сууцны ашиглалт, тэдний түвшинг хэвийн байлгаж, оршин суугчдыг тохь тухтай амьдрах нөхцлийг сууц өмчлөгчдийн холбоод хангаж байгаа. Хэрвээ СӨХ байгаагүйсэн бол лефт нь ажилгүй, хогондоо дарагдсан орцтой, гэрэлгүй бүүдгэр орчинтой, гаднаа суух сандалгүй, эвдэрсэн машины зам, хогондоо дарагдсан явган хүний зам, өнгө зүсээ алдсан байшин бүхий орчинтой л болно. Улаанбаатар хотыг өнгөтэй, хог шороогүй байх асуудлыг шийдвэрлэдэг нэг цэг нь бол СӨХ-д юм. Учир нь тэд л орчноо иргэдийн тавь тухтай амьдрах нөхцөлийг ханган хороодыг өнгөтэй байхынм нэг эхлэл нь болж байдаг. Бидний хийж байгаа ажил их хариуцлагатай, нөгөөт талаар буянтай, өгөөжтэй ажил гэж бодож байгаа. СӨХ-ны ажил гэдэг бол иргэдэд хамгийн ойр байгууллага.

– Одоогийн СӨХ-дод тулгамдаад багаа хүндрэл бэрхшээл юу байна?

-Санхүүгийн асуудал дээр бэрхшээл бий. Улсын, төсвийн байгууллага биш шүү дээ. Суугчдынхаа өгсөн мөнгөөр л бүх зардлаа хангаж байгаа. Хаана суугчид мөнгөө 100 хувь өгнө СӨХ хариуд нь ажлаа сайн хийдэг. Мөнгөгүй СӨХ юм хийж чадахгүй. Бас нэг бэрхшээл нь ихээхэн мөнгө шаардсан ажлуудыг хийх. Жишээ нь дээврийн засвар, лефт гээд хэдэн зуун саяараа шаардагдах зүйлд зарцуулах мөнгө бидэнд байхгүй учраас нийслэл, улсын төсвөөр бид үүнийг хийж байгаа. Энэ талаараа бид нийслэл, улсын байгууллага, УИХ-ын гишүүдэд зарим талаараа баярлах ёстой. Энэ хүнд ачааг үүрэлцэж байдаг юм. Ер нь СӨХ-ны асуудал бол монголын ард түмний нэг хэсгийнх нь асуудал шүү дээ. Сайхан амьдаръя гэвэл СӨХ-г дэмжин урам өг гэж хэлмээр байна.

 Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж