холбогдуулан иргэдээс сар шинийн бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар
дараах асуултад хариу авсан юм.
1. Тун удахгүй цагаан сарын баяр болох гэж байна. Сар шинийнхээ бэлтгэлийг хэр базааж байна вэ?
2. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн болохоор хүндрэл гарч байна уу. Авч амжаагүй зүйл бий юү?
3. Нийт хэдэн төгрөгөөр цагаан сарын бэлтгэлээ базаах вэ?
4. Засгийн газраас иргэддээ хувьцаа өгнө гэж байгаа. Хувьцаа авсан нь
дээр үү, аль эсвэл сая төгрөг авсан нь дээр үү. Та юу гэж бодож байна
вэ?
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны өндөр настан Г.Лхагвасүрэн:
1. Ерөнхийдөө цагаан сарын бэлтгэл ажил дуусаж байна. Бууз, хэвийн
боовоо бэлдчихсэн. Хөгшин маань бэлэг сэлтнийхээ зүйлийг зэхчихсэн.
Хүүхдүүддээ дотоодын бүтээгдэхүүн бэлэглэхээр авчихсан байна лээ. Одоо
сар шинэ болохыг хүлээгээд л байж байна.
2. Юмны үнэ лут өссөн байна. Хэдэн хүүхдүүд өсгөсний ач буянаар л хөгшин
бид хоёр олны өмнө нүүр бардам цагаалах гэж байна. Би 1995 онд
тэтгэвэрт гарсан. Одоо сард 135 мянган төгрөг л авч байна. Энэ мөнгө
хаанаа ч хүрэхгүй шүү дээ.
3.Сайн мэдэхгүй байна. Хүүхдүүд л бэлдэж өгсөн. Хөгшин бид хоёр
тэтгэврийнхээ мөнгөөр хэвийн боов авсан. Гандангийн нэг ширхэг боов 2200
төгрөг гэж байсан. Ингээд бодоод үзэхээр үнэхээр хэцүү байна даа.
4. Энэ асуудал ард түмнийг муухай хуурч байна. Сая 500 мянган төгрөг
өгнө гэчихээд, 20 хувийн хувьцаа өгнө гэж иргэдийн амыг таглаж байна.
Энэ ёстой муухай зүйл.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ж.Бямбадорж:
1. Чадах чадахаараа бэлтгээд болж байна. Болгохгүй гээд яах вэ. Миний
том хүүхэд ажил хийдэг болохоор чадах чинээгээрээ тусалсан.
2. Цалин мөнгө тааруухан авдаг. Бага сагаар бэлтгээд ер нь дууссан.
3. Бодоод үзэхэд 500-600 орчим мянган төгрөг болж байна лээ.
4. Сайн мэдэхгүй юм. Бэлэн мөнгөөр нь өгвөл зүгээр байх аа. Түүгээр нь хүмүүс хэрэгтэй юмаа авна шүү дээ.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ц.Цолмонбаатар:
1. Цагаан сарынхаа бэлтгэлийг базааж дуусаагүй байна. Юмны үнэ тэнгэрт тулсан үнэтэй юм.
2. Авч чадаагүй зүйл их байна. Буузны мах, ууцаа аваагүй. Арай хямдаар
нь нөөцийн мах авах гэхээр олдохгүй юм. Ер нь бас бус зүйл үдпсэн байна
даа.
3. Тооцож үзээгүй.
4. Хувьцаа хэлбэрээр авбал дээр гэж боддог. Мөнгө төгрөгөөр нь аваад яах
юм. Мөнгөний ханш, эд барааны үнэ ямар байгаа билээ. Харин хувьцаагаар
нь авбал үр хүүхэддээ үлдээх юм даа.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн Р.Цэцэгмөнх:
1. Бэлтгэж амжаагүй байна. Одоохондоо бололцоо жаахан тиймэрхүү байгаа
болохоор жижиг сажиг зүйлээ авсан. Би гоо сайхны бараа зардаг. Тийм
болохоор бэлгээ эндээсээ бэлдэнэ гэж бодож сууна.
2. Хүндрэл зөндөө, наанадаж махаа аваагүй байгаа.
3. Мэдэхгүй байна.
4. Хувьцаа хэлбэрээр олгох нь дээр байх. Бэлэн мөнгөөр авчихвал ойр
зуурын зүйлд зарцуулаад дуусчихна. Хувьцаа бол цаашдаа хэрэгтэй.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ц. Ундармаа:
1. Манайх бэлтгэлээ базаагаад ерөнхийдөө дуусчихсан.
2. Хүндрэл нэг их гараагүй. Ах, эгч гээд би хүртэл аав, ээждээ тусалсан.
Мах, бууз, ууцаа авчихсан. Одоо бэлгээ аваад, цэвэрлэгээгээ хийгээд
бэлтгэл ажил дуусна.
3. Нэлээд хэдэн төгрөг зарцуулсан байх аа. Манайх дундаж амьдралтай айл
болохоор чадлаараа л цагаан сараа тэмдэглэх гэж байна. Би гэхэд 300
мянган төгрөгөөр эцэг, эхдээ тусалсан.
4. Засгийн газар хувьцаа өгнө гэж худлаа болов уу. Тийм болохоор мөнгөн
хэлбэрээр авсан нь дээр. Хувьцаа гэдэг нэрийн дор манай томчууд юу ч
хийж магадгүй. Харж байхад ажил хийж буй хүмүүс ядуураад байдаг. Тэр
Төрийн ордонд ажиллаж байгаа хүмүүс мөнгөний гачиланг мэдэхгүй. Гэтэл
эмнэлэг, сургуульд ажилладаг хүмүүс цалингаас цалингийн хооронд хэцүү
амьдарч байна. Цагаан сараа хийхийн тулд бүгд зээл авч байна.
"Улс төрийн тойм" сонин