-Хотын төвд олон нийтийн газар их хэмжээний хог асгасан байна. Үүнд хяналт тавьдаггүй хэрэг үү?
-Манай байгууллага нийслэлийн алслагдсан нийт таван хорооны хогийг ачиж тээвэрлэдэг. Сэлбэ, Бэлх, Дамбадаржаа, Дарь-Эх зэрэг газруудын хогийг ачдаг. Улаанчулуутын хогийн цэг эндээс нэг талдаа 30 километр учраас шатахууны зардал хүндээр тусдаг. Нэг машин арваад айлын хог ачих хүчин чадалтай. Тиймээс бид бөөгнүүлж байгаад нэг ачих бодолтой байгаа.
-Шатахуунаа хэмнэх зорилгоор энд асгасан гэсэн үг үү?
-Бидэнд одоо байгаа “Хоовоо” гэдэг машин нь хогны дөрвөн машинтай тэнцэх хогийг багтаан тээвэрлэх хүчин чадалтай. Тиймээс энд бөөгнүүлж байгаад нэг явбал цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй.
-Энд хаясан хог хийсээд ойр орчимд хог тархаж байна шүү дээ. Хийсээд орчин тойрныг бохирдуулсан хогоо яах вэ?
-Манай ажилчид хогийг бөөгнүүлж цэвэрлээд орчин тойрныг цэвэрлэнэ.
Иргэдийн ярьж байгаагаар энд дан ганц гэр хорооллын хог бус албан байгууллагын хог ихэнхийг нь эзэлдэг гэнэ. Мөн компани, хувь хүмүүс, Шарга морьтоос ч хог авчирч асгадаг тухай ярьж байлаа. Нийслэлийн иргэд жилд дунджаар 400 мянган тонн хог хаядаг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Хуримтлагдсан 70-80 мянган тонн хур хогийг энэ онд цэвэрлүүлэхээр 1.7 тэрбум төгрөгийг дүүргүүдэд хуваарилсан юм.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.