“Пепси” үндэсний дээд лиг нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

“Пепси” үндэсний дээд лиг нээлтээ хийлээ

Монголын хамгийн олон үзэгчидтэй, хамгийн их цар хүрээтэй үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордны А заалнаа эхэллээ. Олон сар хүлээсэн сагсан бөмбөг сонирхогч фанатуудын хүссэн тэмцээн ийнхүү эхэлж, легионеруудаар хүчээ зузуутгаад буй багуудаас үзэгчид их зүйлийг хүлээж байгаа нь тоглолтын эхнээс л харагдаж байв. Эхний тоглолт улалжлал ёсоор өнгөрсөн жилийн тэргүүн, лигийн дөрвөн удаагийн аварга “Хараагийн харцага”, ШУТИС-ийн “Акулууд” багийн тоглолтоор эхэлсэн. Харцагууд өнгөрсөн жилийн легионер тоглогч АНУ-ын тамирчин Danel Magee, Серб улсын тоглогч M.Павлович нараар хүчээ сэлбэсэн бол Акулууд хуучин бүрэлдэхүүнээр талбайдаа гарч ирсэн юм. Тоглолтын нэгдүгээр үеэс Харцагууд давамгайлж эхэлсэн. Акулууд шийдвэрлэх үед онооны харьцааг ойртуулж аваргуудын хожих тун дөхсөн ч , эсрэг баг хамгаалалт тун сайн байснаар 76:65 харьцаатай Харцагын давамгайлалаар өндөрлөсөн юм. Дараагийн тоглолт энэ жилийн шилдэг гэж болохоор бүрэлдэхүүнтэй “Хасын хүлэгүүд”, “Пепси” хөгжлийн лигээс шалгарсан анх удаа дээд лигийн талбайд гарч буй “SBL” багуудын тулаанаар үргэлжилсэн юм. Дөрвөн үеийн турш хүлэгүүдийн давамгайлал дор тэмцээн явагдаж 62:41 харьцаатай анхны ялалтаа авлаа. Удаах тоглолт “Баянзүрх Буллз”, Сүлд спорт хорооны “Офицерууд” багийн хооронд өрнөж, шийдвэрлэх цаг дуусах мөчид 88:73 харьцаатай “Офицерууд” өрсөлдөгчөө буулгаж авлаа.Дашрамд сонирхуулахад дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригт спортын төв ордны А заалнаа үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж