Одоогоор хамелеонуудын төрөл дотроос олдсон хамгийн жижиг энэ хамелеон Brookesia micra нь Мадагаскарт цөөхөн газарт тархсан шинэ төрөл юм. Судлаачид энэ хамелеоны амьдрах орчинд гарах жаахан төдий өөрчлөлт нь тэдний оршиход аюул учруулж болзошгүй гэж үзэж байна. Өдрийн цагаар өчүүхэн хамелеонууд ойд сүүдэр бараадаж, үдэш болохоор модонд авирч гардаг аж. Модонд гарсан үед нь тэднийг ажиглан харах боломжтой юм. Харин хамелеонууд мод ургамлын мөчир дээр унтдаг гэнэ.
Өчүүхэн хамелеоныг олсон арал хавийн орчин нь магадгүй өчүүхэн жижиг амьтдын хувьсал явагдах таатай нөхцлийг бүрдүүлсэн байж болох юм судлаачид таамаглаж байгаа юм. Учир нь өөр гурван төрлийн өчүүхэн хамелеонуудыг энэ арал дээрээс судлаачид нэмж олоод байна.