Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ, УИХ-ын даргын танилцуулснаар хамгийн тэргүүнд Боловсролын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах ёстой авч, асуудал нэлээд өөр тийш эргээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Хөвсгөлд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Ашигт малтмалын газрын дарга байсан Д.Батхуяг нар сонгогчдыг элдэв юмаар зулгуйдаж, хууль зөрчиж байна. Тиймээс Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг даруй хэлэлцмээр байна” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Загджав “Нийслэлийн гэр хороололд 200 мянган өрх байгаа гэсэн судалгаа гарч байгаа. Тэр бүгдэд орон сууц үнэгүй олгох асуудлыг энэ удаагийн чуулганаас бүгдээрээ шийдье” гэж хэлдэг юм байна. УИХ-ын сонгууль ойртсон нь ийнхүү гишүүдийг өөр, өөрийнхөө дур зоргоороо хандахад хүргэж байна.
 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж