Завхан аймгийн Засаг ДаргийнТамгын Газрын дэргэдэх “Нэг цонх”-ны үйлчилгээгээр он гарсаар нийт 4438 хүн үйлчлүүлжээ. Үүнээс хөдөлмөр халамжийн чиглэлээр 250, нийгмийн даатгалаар 151, төрийн архиваар 112, газрын харилцаагаар 61, эд хөрөнгийн эрхийн бүртгэлээр 284, мэдээлэл зөвлөмжөөр 341, улсын иргэний бүртгэлээр 1093 хүн тус тус үйлчлүүлжээ. Харин хөдөлмөр эрхлэлтийн цонхоор 389, бизнес зөвлөгөөгөөр 32 хүн үйлчлүүлсэн бол банкаар 1725 хүн тус тус үйлчлүүлжээ.
Б.Мягмарсүрэн