Гал түймрийг дуудлага Баянзүрхэд 26, Сонгинохайрханд 89, Чингэлтэйд 83, Баянголд 78, Сүхбаатарт 76, Хан-Уулд 43, Налайхад 18, Багануурт хоёр удаа тус тус гарчээ.
Дээрх нөхцөл байдлын улмаас энэ сарын 03-11-ний өдрүүдэд НОБГ-ын даргын 2012 оны 14, 15 дугаар тушаалаар хотын хүн ам, газар нутгийн хэмжээгээр хамгийн том Баянзүрх Сонгинохайрхан дүүрэгт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шалгалт явуулжээ. Шалгалтад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эхэлж байгаа аж ахуй нэгж байгууллага, томоохон үйлчилгээний төвүүд, гэр хорооллын айл өрхүүд хамрагдсан байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын албаны давхардсан тоогоор 1087 албан хаагч, хорооны 388 ажилтан оролцож нийт 388 объект, 57435 айл өрхийг шалгаж, 68011 зөрчил илрүүлж, 6572 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар 42 заавал биелүүлэх албан шаардлага, 148 мэдэгдэл, хоёр танилцуулга, дөрвөн байгууллагад үйл ажиллагаа зогсоох тогтоол бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлсан байна. Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 зүйлийн нэг дэх заалтыг үндэслэн зургаан байгууллага, аж ахуйн нэгжийг нэг сая 300 мянган төгрөгөөр, хоёр албан тушаалтанг 90 мянган төгрөгөөр торгож, нийт найман субъектыг нэг сая 390 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авчээ.