“Лондон-2012” олимпийн наадам эхлэхийн өмнө АНУ-ын сагсан бмбөгийн шигшээ баг 2006 оны дэлхийн аварга Испанитай долдугаар сарын 24-нд нөхөрсөг тоглолт хийхээр боллоо. Испанийн Барселон хотод болох тус тоглолтыг АНУ-ын анхны “Мөрөөдлийн баг” “Барселон-1992” олимпод түрүүлсний 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулах юм. Тэд хамгийн сүүлд Бээжингийн олимпийн шигшээ тоглолтод таарахад АНУ-ын шигшээ баг хүчтэй өрсөлдөгчөө хожиж байв.
“Өдрийн шуудан” сонин