Хөвсгөлд 4864 шил архийг битүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд 4864 шил архийг битүүмжилжээ

Улсын хэмжээнд архины 92, спирт, дарсны тус бүр 15, шар айрагны 23 үйлдвэр байгаагаас тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан архины 17, спиртийн тав, дарсны зургаа, шар айрагны есөн үйлдвэр бий.  Хэрвээ тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан үйлдвэрийн архийг  худалдаалвал устгал хийж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт стандарт чанарын шаардлага  хангаагүй 4864 ширхэг архийг битүүмжлэн, дахин магадлан шинжилгээнд оруулсан байна. Тусгай зөвшөөрөл нь дууссан үйлдвэрийн нэрийг зарлах боломжгүйг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдэгджээ. Учир нь дээрх согтууруулах ундааны магадлан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.  Иргэдийг баяр ёслолынхоо үеэр чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдаж авахыг МХЕГ- аас анхааруулж байна.

                                                                            Эх сурвалж: Монголын мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж