
-Танай аймагт онц ноцтой хэрэг гарчээ. Хохирогчийн ар гэрийнхнийг олж тогтоосон уу?
-Аймгийн төвд байрлах Цагаан-Уул захын чингэлгүүд дунд найман настай охины амийг хөнөөгөөд, цогцсыг цүнхэнд хийж орхисон хэрэг гарсныг өчигдөр илрүүлсэн. Талийгаач М хоёрдугаар ангийн сурагч бөгөөд хичээлээ тараад явж байсан бололтой. Энэ хэрэг өчигдрийн 12-15.50 цагийн хооронд үйлдэгдсэн байж болзошгүй байна.
-Охиныг хүчирхийлж, мөчилсөн байсан гэсэн мэдээлэл байна?
-Хүчирхийлсэн гэж шууд хэлэх боломжгүй байна. Одоо шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гараагүй байгаа учир баттай хэлж чадахгүй. Мөчилсөн асуудал байхгүй. Цогцсыг цүнхэнд хийгээд орхисон байсан. Цүнх нь 60, 60-ын харьцаатай болов уу.
-Одоогоор хэн нэгнийг сэжигтнээр татсан уу?
-Татаагүй байна. Мөрдөн шалгах ажил явагдаж эхэлсэн. Охины аав, ээж энэ аймшигт хэргийн талаар дуулаад гүн шоконд орж, ухаан орохгүй байгаа учир ямар нэгэн мэдүүлэг авах боломжгүй байгаа юм. Хуулийн дагуу бүх ажлыг хийж эхэлсэн.
Х.Хангал