“Цагаан сар” дуу клиптэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

“Цагаан сар” дуу клиптэй боллоо

Хөгжмийн зохиоч М.Хатанбаатарын хөгжим, Л.Мөнхжаргалын шүлэг “Цагаан сар” дууг “Нюанс” хамтлаг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлол дуучин Ө.Уянгатай хамтран 2000 оны эхээр дуулж байсан. Тэгвэл энэ жил “Нюанс” хамтлаг, дуучин Ө.Уянга нар “Цагаан сар” дуугаа шинэчлэн дуулж, клиптэй болгохоор шийджээ. Тэд энэхүү дуундаа зориулж, “Торго” салоноор уламжлалт болон орчин үеийн хэв маягийг хослуулсан дэгжин дээл захиалан хийлгэсэн гэнэ.  “Нюанс” хамтлагийн дуурийн дуучин Ө.Уянгатай хамтран дуулсан “Цагаан сар” дууны клип  өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох юм.
"Цагаан сар" дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

“Цагаан сар” дууны клипний зураг авалтын зургийг ЭНД дарж үзнэ үү.

 М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж