“Ник” компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбатаас энэ үеэр шатахууны үнэ ханшийн талаар тодрууллаа.
-Шатахууны үнийг хэзээнээс эхлэн хямдруулсан бэ?
-Манай компани цагаан сарын баярыг тохиолдуулан шатахууныхаа үнийг өнгөрсөн шөнөөс 50 төгрөгөөр бууруулж байна. Ард иргэдээ цагаан сараар элбэг дэлбэг, баяр баясгалантай байгаасай гэх үүднээс ийм урамшуулал зарласан.
-Урамшуулал хэзээ болтол үргэлжлэх вэ?
-Энэ хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ.
– Засгийн газар шатахууны үнийг хямдруулах үүрэг өгсөн тухай ярьж байсан. Цаашид үнийг хямдруулах уу?
-Засгийн газар шатахууэы үнийг хямдруул гэж үүрэг өгдөг газар биш. Ийм үүрэг өгөх ямар ч боломжгүй, тийм эрх зүйн субьект биш. Цэвэр бизнесийн байгууллагын өөрсдийн дотоод бодлогын дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа гэдгийг онцолж хэлмээр байна. Ирэх гуравдугаар сарын хувьд тухайн үед ОХУ-аас нийлүүлж байгаа үнэ, валютын ханш бусад нөхцөл байдал ямар байхаас хамааран үнэ буурах, өсөх эсэх нь тодорхой болох юм.
-Шатахууны үнэ буурахгүй байгаа нь нефть импортлогчидтой холбоотой гэж хэвлэлүүд бичиж байсан л даа?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд манай өрсөлдөгч компаниуд АИ-92 шатахууны үнээ литр тутамд нь 260 төгрөгөөр нэмсэн. Тухайн үеийн үнэтэй харьцуулахад өнөөдөр зах зээлд борлуулж байгаа шатахууны жижиглэнгийн үнэ 140 төгрөгөөр буурчихсан байгаа. Үүнийг бүгд л шатахуун түгээх станцын самбар дээрээс харж байгаа хэрнээ, үнэ огт буураагүй мэтээр мэдээлж байгааг гайхаж байна.
-Нефть импортлогчид НӨАТ буухыг хүлээгээд шатахууны үнэ буулгахгүй байна гэж яригдаад байгаа шүү дээ?
-Тэр их өрөөсгөл яриа байна. Бид нар тийм зүйл хүлээдэггүй. Зах зээлийнхээ зарчмаар хэрвээ өртөг зардал болоод гаднаас худалдан авч байгаа үнэ, валютын ханш буурвал төдий хэмжээнд илүү ихийг борлуулах, олон хэрэглэгчтэй болохыг эрмэлздэг. Тиймээс зохих түвшинд үнээ байнга өөрчилж байдаг. Үүнд нэмэгдүүлэх тохиолдол байхад энэ мэтчилэн бууруулах ч тохиолдол бий.
Шатахуун түгээх станцууд өнөөдөр доорх үнээр шатахуунаа борлуулж байна.
Шатахууны | Хуучин | Петровис | Шунхлай | Жаст Ойл | бусад |
A80 | 1480 | 1430 | 1430 | 1430 | 1450 |
A92 | 1780 | 1730 | 1730 | 1730 | 1750 |
A95 | 1930 | 1880 | 1880 | 1880 | 1800 |
A98 | 1980 | 1930 | 1930 |
|
|
Дизель | 1830 | 1780 | 1780 | 1780 | 1900 |