Өнгөрсөн нэгдүгээр сард шатахууны үнэ 260 төгрөгөөр нэмэгдсэн нь хэрэглэгчдэд нилээдгүй дарамт болсон гэж хэлж болно. Харин өнөөдрийг хүртэл шатахууны үнээ 80-аас 110 төгрөгөөр бууруулсанаас гадна Сар шинийн урамшууллаа зарлан IC картын хэрэглэгчиддээ буурсан үнээсээ дахин 60 төгрөг хүртэл хямдрал үзүүлж давхар гарын бэлэгтэй байгаа юм байна. Ингэхээр IC картын хэрэглэгчид АИ-92 бензинийг 1670 төгрөгөөр аваад зогсохгүй худалдан авалтын үнийн дүнгээс хамааран жолооч нарын хэрэгцээнд зориулсан гарын бэлгүүдийг авч байна.