МИ-8 ослоор амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

МИ-8 ослоор амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнтэй уулзав

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр “МИ-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн албан хаагчдын ар гэрийнхнийг  өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр амь насаа алдсан албан хаагчдын гэр бүлд хүндэтгэл үзүүлж 15 гэр бүлд тус бүр 200 мянган төгрөг, албан хаагчдын ээжүүдэд дотоодын амралт сувилалд амрах эрхийн бичгийг гардуулан өглөө. Албан хаагчдын ээж, эхнэрүүд тэдний гэр бүлд тулгарсан асуудлыг шийдвэрлэж байнга харилцаа холбоотой байдагт Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, нийт албан хаагчдад талархаж явдагаа илэрхийлж байсан юм. Одоогийн байдлаар нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн долоон албан хаагч гадаадад амарч байгаа аж.

Уулзалтын үер ослоор амь үрэгдсэн албан хаагчийн ээж У.Төмөр “Онцгой байдлын ерөнхий газрын хамт олон бидэнтэй байнга харилцаа холбоотой байдаг. Ялангуяа дарга Ц.Амгаланбаяр бидэнд тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг аль болох шийдэрлэдэг. Шүхэрчин, гал унтраагч аврах туслах ангийн ажилчдад хувцас хэрэгслийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэгт баярлаж явдагн. Бүхий л албан хаагчид бидний үр хүүхэд шиг санагддаг шүү”  хэмээн ярьлаа.

Монгол Улсын хэмжээнд 2012 оноос “Гамшгаас хамгаалах төрийн бодлого”-г хэрэгжүүлэн ажиллахаар болсон байна. Өнгөрсөн онд тус газар нь цолны нэршлээ өөрчилж шадар түрүүч, дээд түрүүч, шадар ахмад  зэрэг гэж байсныг дэд ахлагч, ахлах ахлагч, дэслэгч, хурандаа зэрэг нийтлэг цолны эрэмбэтэй болжээ. Олон улсын хэмжээнд гамшгаас хамгаалах ажилд ур чадвар, бэлтгэлийн хувьд дутахгүй гэдгээ 2011 онд Японд болсон газар хөдлөлт, цунамигийн үер манай улсаас 12 хүний бүрэлдэхүүнтэй баг очиж газар дээр нь ажиллажээ. Мөн Хөвсгөл аймагт шатахуун тээвэрлэж явсан машин далайн гүнд осолдсон хэрэг гарсан. Энэ үед “Хөвсгөл” аврах ангийн ажилчид мөсөн дээр зургаа хоногийн турш амжилттай ажилласан. Энэ жил Гачуурт, Шувуун фабрик, Ховдын Булган суманд шинээр гал унтраах хэлтэс байгуулах ажээ. Мөн ирах жил Японд Жайкагын тусламжаар нийслэлийн бүх гал унтраах машинуудыг солих гэнэ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж