Иран улс Европын орнууд руу нефтийн экспортоо зогсоохгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Иран улс Европын орнууд руу нефтийн экспортоо зогсоохгүй

Өнгөрсөн нэгдүгээр сард Европын холбоо Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилгоор ирэх зургадугаар сарын нэгнээс эхлэн тус улсаас нефть импортлохгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Түүний дараахан энэ сарын 15-нд Иран улс Франц, Итали, Испани, Грек, Португали болон Нидерланд зэрэг оронд газрын тос нийлүүлэлтээ зогсоох тухай мэдээлэл цацагдаад байна. Нефтийн экспортоор дэлхийд гуравдугаарт орох энэ улс зарим орнуудад газрын тосны нийлүүлэлтээ зогсоох гэж байгаа тухай мэдээлэл цацагдсаны улмаас дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 119 ам.долларт хүрлээ. Энэ нь сүүлийн зургаан сарын хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин Ираны Нефтийн яамнаас өнөөдөр энэ мэдээллийг албан ёсоор няцаалаа. Европын холбоо хориг шийдвэр гаргасны дараа Ираны Гадаад хэргийн яам Франц, Испани зэрэг орнуудын Элчин сайд нартай уулзсан нь ийм мэдээлэл цацагдахад хүргэжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дэх Brent маркийн нэг баррель нефтийн үнэ 118,03 ам.доллар байна.    

Э.Од         

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж